Хэрлэнбаян-Улаан тосгоны Соёлын төв нь анх 1963 онд суурь нь тавигдаж, 1965 онд ашиглалтанд орсон. Барилгын даамлаар Гүржав ажиллаж барилга баригдаж Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн станцын “Улаан булан” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анхны Эрхлэгчээр Да.Жагдаг, Номын санчаар Цэрэндулам, кино механикаар Л.Нямдаваа нар ажиллаж байсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн станцын иргэд залуучууд, хадланч, тракторч, залууст соёл олон нийтийн үйл ажиллагааг хүргэн ажиллаж ирсэн. 1970 онд Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн аж ахуй болон өргөжиж “Ажилчны клуб” нэртэй болж Эрхлэгчээр Намсрай, Номын санч Цэрэндулам, кино механикч Намсрай нар ажиллаж аж ахуй иргэд залуучууд, хадлангийн 5 баригад, Дундговь, Дорноговь, Төв аймгийн оторч малчид хөдөөгийн иргэдэд урлаг уран сайхан соёлын үйлчилгээ үзүүлж ирсэн. 1986 онд “Ажилчны клуб”-ын залуучуудын цахилгаан хөгжмийн “Ган жолоо” хамтлаг, эмэгтэйчүүдийн “Солонго” зэрэг хамтлаг байгуулагдаж иргэд залуучууд дунд соёл олон нийтийн хадлангийн баригад, тариа баригад, саалийн механикчсан ферм, зэрэг явуулийн үйлчилгээ үзүүлж улс аймгаас зохион байгуулагдса “Боловсрол соёл цогцолбор” болж нэр нь өөрчлөгдөж Эрхлэгчээр Д.Хүрэлбаатар, Номын санч Г.Гэрэлхүү, арга зүйчээр Ц.Болдбаатар нар ажиллаж байв. 2007 оноос Соёлын төв болон өөрчлөгдөж Хэрлэнбаян-Улаан тосгоны ард иргэд залуучуудад соёл олон нийтийн үйлчилгээг хүргэн ажиллаж ирсэн. Эрхлэгчээр Ц.Болдбаатар, Номын снч Г.Гэрэлхүү, үйлчлэгчээр Н.Ганцэцэг, Г.Ариунтунгалаг Л.Алтантуяа, В.Отгонтөгс, нар ажиллаж байв. Одоо тус Соёлын төвийн Эрхлэгчээр Ц.Болдбаатар, Номын санч П.Должин, Үйлчлэгч Л.Пүрэвдалай, Галч З.Баярцолмон нар ажиллаж Хэрлэнбаян-Улаан тосгоны иргэд залуучууд, оторч малчид, хөдөөгийн айл өрхөд соёл урлаг олон нийтйин үйл ажиллагаа хүргэн ажиллаж байна.