Эрүүл мэндийн төвийн танилцуулга

Тус тосгоны Эрүүл мэндийн төв нь анх 1962 онд 1 бага эмч 1 гэртэй байгуулагдсан  бөгөөд  1963  онд Их эмчийн салбар болон 6 орон тоотой болж өргөжсөн. Тухайн  үед  анхны их эмчээр Сэрээтэр, анхны бага эмчээр Бат-Очир, сувилагч Бадам, асрагч Намжилсүрэн, аж ахуйн нярав Батсүх, тогооч Намжилдулам, жолооч Жамъянхорол нар ажиллаж байжээ.1990 онд Отор тэжээлийн САА татан буугдаж нэгдсэн төвийн халаалт зогсон учир өөрийн галч нараар галлуулж эмнэлэгийн үйл ажиллагаа явуулж байв.  Эмнэлэгийн барилга цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учир  2006 онд Хүнс хөдөө аж ахуйн сайд  Н.Тэрбишдагвад хандсанаар Хөдөөгийн ядуурлыг  бууруулах хөтөлбөрийн сангаас  уг барилгыг худалдан авч  засвар  хийлгэж Эрүүл мэндийн төв болгон үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

1973-1979 онд Их эмч Гүнд, эх баригч Бадрууш нар нийт 18 орон тоотойгоор ажиллаж байхдаа Дундговь, Дорноговь, Төв, Хэнтий аймгийн оторч нүүдэлчдэд үйлчилгээ үзүүлж “УЗН-ийн Тэргүүний байгууллагаар” шалгарч, үйл ажиллагааны үзүүлэлтээр аймагтаа 1-р байр 2 удаа эзэлж, сувилагч Баасанжав “Аймгийн аварга сувилагч”, мөн “Алтан гарт сувилагч”-аар шалгарч байлаа.

1979-1983 онд их эмч Д.Лхагваа ажиллаж байхдаа ажилчдын дунд мэргэжлийн хичээлийг тогтмолжуулан Соёлч өрх шалгаруулж байсан ба отроор ирсэн малчдад сургалт хийж хүндрэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдэд яаралтай тусламж үзүүлэн амь насыг аварсанаар 7 жилийн 5 жилийн гавшгайч цол тэмдэгээр шагнагдаж байлаа.Мөн их эмч Телухаан Хүүхдийн хоолны жорыг насанд нь тохируулан хэрэглэх аргыг нэвтрүүлж,Хүүхдийн эндэгдлийн эсрэг тууштай ажил зохион байгуулснаар “Хүүхдэд ээлтэй эмч”-ээр шалгарч байлаа.

Тус эмнэлэг нь 1986-1992 онуудад 3 удаа аймгийн аварга эмнэлэгээр шалгарч, Их эмч Шагдар арьсны өвчнийг оношлох эмчлэх талаар ажилчиддаа хичээл зааж сумын иргэд болон оторчдын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулснаар арьсны өвчнийг тууштай бууруулсан үзүүлэлтээр “Алтан гадас одон” хүртэж байв.

2002-2006 онд  Эрхлэгч Их эмч Нансал ажиллаж байхдаа Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээрээ Аймагтаа 2 удаа тэргүүн байр эзэлж байсан.Сүүлийн 5 жилд статистик үзүүлэлтээрээ эхний 3 байр тогтмол эзэлж байна. 

2014 онд бага эмч Н.Гэрэлтуяа нь шилдэг тусгай мэргэжилтэн болсон. 2007, 2013,2015 онуудад Дэлгэрхаан сумын шилдэг байгууллагаар, 2008 онд Соёлд ээлтэй байгууллагаар шалгарсан. Тосгоны шилдэг байгууллагаар удаа дарааалан шалгарч байсан. 

2022 оны 11 сарын 4 өдөр 10 ортой Эрүүл мэндийн төвийн өртгөтгөлийн барилга нь баригдаж ашиглалтанд орсон .

2022-12-08 16:12:51