Танилцуулга

         1973 онд Хэрлэнбаян-Улаан Отор тэжээлийн аж ахуйн төвд Сэржмядаг эрхлэгчтэй цэцэрлэг байгуулан ажиллаж эхэлсэн. Цэцэрлэгийг өөрийн гэсэн байртай болгоход хүүхдийн төлөө фондоос анхаарч А.И.Филатовагийн санаачлагаар 25 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн байр барьж ашиглалтанд оруулахад Хэнтий аймгийн боловсролын хэлтсээс Сүрэнхорын Цэдэв гэдэг мэргэжилтэнг томилж цэцэрлэгийн түлхүүрийг хүлээн авч байжээ. Үүнээс хойш Даваасүрэн, Т.Оюунтуяа, Ж.Должин 1976-1980, Д.Уртнасан 1986, Г.Гэрэлхүү 1990 нар ажиллаж байсан.   

1997 оноос ХБУ тосгонд Ерөнхий боловсродын сургууль, Цэцэрлэг Соёлын төв нэгдсэн удирдлагатай цогцолбор хэлбэрээр ажиллаж эхэлсэн. Дээрх 3 байгууллагын  удирдлагыг ЕБС захирал Д.Хүрэлбаатар хэрэгжүүлж эхэлсэн. Цогцолборын харьяа цэцэрлэгийн эрхлэгч багшаар Ч.Даваажав 1997-1999 онд, Л.Давааням 2000-2007 он хүртэл ажилласан.  

2017 оны 03 дугаар сард Аймгийн засаг даргын захирамжаар цогцолбор хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаа   больж  хүүхдийн цэцэрлэг бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 25 хүүхэдтэй,  эрхлэгчээр Д.Хүрэлбаатар, багш, туслах багш, тогооч нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан.

Цэцэрлэгийн барилга 2018 онд Улсын төсвийн хөрөнгөө оруулалтын 16 сая төгрөгөөр дээврийн засварт, 2020 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 126 сая төгрөгөөр их засварт орсон.  

2022 оны 4 дүгээр сараас эрхлэгч багш Б.Энхсаруул, туслах багш Б.Хосзаяа, тогооч Х.Золзаяа, галч Т.Ерөөлт гэсэн албан хаагчид ажиллаж байна.   

2022-11-15 09:54:41