ХЭРЛЭНБАЯН-УЛААН ТОСГОНЫ ХИЧЭЭНГҮЙ САЙД Б.ЦЭРЭНДОРЖИЙН НЭРЭМЖИТ ЕБС-ИЙН ТАНИЛЦУУЛГА

         ХБУ-ны ОТСтанцын төвд Хэнтий аймгийн АДГЗ-ны шийдвэрээр 1963 онд 11 сурагчтай З.Дамдинсүрэн багштайгаар хичээллэж эхэлсэн. 1984 онд бага сургууль 8-н жилийн сургууль болон өргөтгөж одоог хүртэл бүрэн бус дунд боловсролыг эзэмшүүлж байна. 8-н жилийн анхны захирал Г.Гомбо, хичээлийн эрхлэгчээр Л.Долгорбаяр нар ажиллаж байлаа. 1986 онд 6 ангийг бүрэн тохижуулан анхны кабинетийг байгуулсан. 1987 онд анхны 8-р ангийн 27 сурагчтай төгсгөж байсан.

      Монгол Улсын анхны ерөнхий сайд Балингийн Цэрэндорж нь Хэрлэнбаян-Улаанд төрсөн бөгөөд түүний алдарыг мөнхжүүлэн залгамжлах зорилгоор 1998 онд Хичээнгүй Сайд Б.Цэрэндоржийн нэрэмжит сургууль болсон. Одоогоор тус сургууль 12 багш ажиллаж байна. Тэдгээрээс  удирдах ажилтан 1, бүх багш нар  дээд боловсролтой, 2 магистр багш,  баклавар 10, БТА 2, Заах аргач багш 6 багш ажиллаж байна.

Манай хамт олон “Бидний үйл ажиллагаа хүүхэд бүрийг хөгжүүлэх, тэдний сурах хэрэгцээг хангахад чиглэнэ” гэсэн зорилго тавин ажилласнаар, стандарт хангалт аймгийн дунджаас дээгүүр мөн сурах орчин бүрдүүлэг чиглэлээр 3 кабинет байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Бага ангийн кабинет
  • Байгалийн ухааны кабенит
  • Урлаг заал

Захирал: Д.Солонго \магистр\

Сургалтын менежер: О.Сэргэлэн \заах аргач багш\

Бага ангийн багш нар:

  • Д.Ундармаа \Ардын боловсролын тэргүүний ажилтан, заах аргач\
  • Ч.Болормаа  \Ардын боловсролын тэргүүний ажилтан, заах аргач 
  • Д.Бадамханд
  • Н.Билэгдэмбэрэл \заах аргач\

Дунд ангийн багш нар:

  • Д.Өлзийбаяр  \Монгол хэл-Уран зохиолын багш, заах аргач багш\
  • Э.Цогтбаяр  \Биеийн тамирын багш\
  • Г.Шинэтөр  \Байгалийн ухааны багш\
  • Э.Энхсайхан  \Гадаад хэлний багш, заах аргач багш\
  • А.Оюунчимэг \Гадаад хэлний багш\
  • О.Сэргэлэн \Дүрслэх урлагийн багш, заах аргач багш\

Дотуур байрны багш: Б.Ганчимэг

Нярав: С.Хонгорзул

Нягтлан бодогч: Д.Отгонцэцэг

Үйлчлэгч: Б.Гантуяа

Тогооч: А.Номин-Эрдэнэ

Галч: Я.Батбилэг,   Ц.Орхон,  Л.Санжаа

2022-11-15 10:12:33