Мэндчилгээ

Төрж өссөн нутагтаа амьдарч ажиллаж байсан төрөлх нутгийн ахан дүүс та бүхэндээ болон нийт Хэрлэнбаян-Улаанчууддаа Монгол Улсын ерөнхий сайд асан Балингийн Цэрэндорж, нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Мөрдэндэвийн Ядамсүрэнийн төрсөн нутаг Хэрлэнбаян-Улаанаас мэндчилж, эрүүл энх, аз жаргалыг хүсье. Эх орны хөгжил дэвшил сумын хөгжлөөс эхэлдэг. Тэртээ 60 жилийн өмнө шаваа тавьж, шангаа хатгаж байсан он цагаас хойш орон нутаг маань өнгө төрхөө засч, өргөжин тэлсээр өдгөө хүрлээ. Өнөөдөр хэний ч өмнө итгэл дүүрэн хэлэх хөгжлийн гараагаа бид олж чадсан.
           Угтах ирээдүй, хөгжлийн шинэ хандлага та биднээс өргөн далайцтай сэтгэж, эрч хүчтэй, үлдэц үр дүнтэй ажиллахыг шаардаж байгааг дор бүрнээ тунгаан, орон нутгийнхаа хөгжлийг эрчимжүүлэхэд хамтын сэтгэл, хичээл зүтгэл, санал санаачилгаа идэвхтэй өрнүүлэн амжилт үр дүнг бий болгоно гэдэгт итгэж, нутгийн зон олны хөгжил улам дэвшин дээшлэх болтугай. Та бүхэндээ эрүүл энх, амжилт бүтээлээр арвин, аз жаргалаар тэгш дүүрэн байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Түмэн олны маань амьдрал ахуй улам бүр өөдрөг байх болтугай.   

2022-11-08 21:39:37